Clock Icon - Dark X Webflow Template
min read

Танай байгууллага юунаас хоцров?

Энэхүү нийтлэлээрээ зөвхөн танд зориулсан TUSS D+ программыг санал болгож байна. 

Техник технологи хөгжсөн өнөө үед бүхий л албан байгууллагууд уламжлалт хэв маягаа халж байгууллагынхаа үйл ажиллагааг бүхэлд нь  дижиталжуулах программыг сонирхож нэвтрүүлсээр байна.

Байгууллагынхаа үйл ажиллагааг дижиталжуулах программыг сонгохдоо хэд хэдэн хүчин зүйлсийг анхаарч үзэх хэрэгтэй. Компаниудын гол анхаарлаа хандуулдаг нийтлэг хүчин зүйлсүүдийг дурьдвал ашиглахад хялбар байдал, өргөтгөх сайжруулалт хийх чадвар, тайлагнах боломжтой байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чадвар зэрэг багтана. Үлдсэн хэсэг нь тухайн байгууллагын эсвэл багийн ажлын онцлогоос шалтгаалж программыг сонгох эсэх нь шийдэгддэг. Бид та бүхэнд:

Олон улсад төслийн менежментийн шилдэг 5 программ хангамжийн жагсаалтыг хүргүүлж байна.

1.Monday.com- Багууд ажил, төслүүдээ удирдаж гүйцэтгэхэд зориулагдсан ажлын удирдлагын платформ юм. Аливаа салбарын хамтын ажиллагаа, харилцааны хэрэгцээнд нийцсэн олон төрлөөр  тохируулж ашиглах боломж бүхий функцүүдтэй хэрэглэгчдэд ээлтэй, ашиглахад ойлгомжтой интерфейсийг санал болгодог. Үнэ- Жилийн төлөвлөгөөтэй хэрэглэгч сард 16$ - 55056 төгрөг 

2. Asana - Багууд хамтран ажиллах, ажил, төслүүдээ илүү үр дүнтэй удирдахад туслах зорилготой төслийн удирдлагын программ юм. Асана нь төслийн менежментийн чиглэлээр найдвартай, хэрэглэхэд хялбар программ гэдгээрээ нэр хүндтэй болсон бөгөөд үүнийг дэлхийн олон бизнес, байгууллагууд ашигладаг.  Үнэ- Жилийн төлөвлөгөөтэй хэрэглэгч сард 11$ - 37851 төгрөг 

3. Trello -  Хувь хүмүүс болон багуудад ажил, төслүүдээ зохион байгуулахад нь туслахын тулд самбарт суурилсан аргыг ашигладаг вэбэд суурилсан төслийн удирдлагын платформ юм. Энэ нь хэрэглэгчдэд өөрсдийн ахиц дэвшлийг хялбархан хянах, багийн гишүүдтэй хамтран ажиллах, ажлын явцыг энгийнээр төсөөлөх боломжийг олгодог ашиглахад хялбар түгээмэл программ юм Үнэ- Жилийн төлөвлөгөөт хэрэглэгч сард 10$ - 34410 төгрөг

4. Smartsheet- Ажлыг төлөвлөх, зураг авах, ажлын гүйцэтгэлээ хянах, автоматжуулах, ажлаа тайлагнах боломжийг олгодог үйлчилгээний платформ юм. Энэ нь бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон тооны үзэл бодол, тайлан, ажлын урсгал, хяналтын самбарыг санал болгодогоороо онцлог.  Үнэ- Жилийн төлөвлөгөөтэй хэрэглэгч сард 25$ -86025 төгрөг

5. Jira - Энэ нь  серверт суурилсан бөгөөд төсөл хөтөлбөрүүд болон ажлуудаа зохион байгуулахад чиглэсэн программ хангамж юм. Мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, ажлын урсгалыг нарийн хянах чадвартай, маш сайн тохируулж, өөрчлөх боломжтой гэдгээрээ алдартай. Үнэ- Жилийн төлөвлөгөөтэй хэрэглэгч сард 16$ - 55056 төгрөг

Олон улсад манай TUSS D+ программ хангамжтай төстэй үйл ажиллагаа явуулдаг дээрх программ хангамжууд байдаг бөгөөд эдгээр нь бүгд өөр өөрсдийн давуу тал онцлогуудтай. Нийтлэгээрээ ижил төстэй нь ажил, төслийн удирдлагын программ хангамжууд юм. 

Харин манай TUSS D+ платформ нь  ажил, төслийн удирдлагаас гадна байгууллагынхаа үйл ажиллагаа код бичилгүйгээр тохируулан угсарч, цогцоор нь дижиталжуулах программ хангамж гэдгээрээ ялгаатай бөгөөд  МОНГОЛДОО АНХДАГЧ ажлын удирдлагын цор ганц программ юм.

Бусад олон улсын программ хангамжуудтай харьцуулахад харьцангуй хямд үнээр дэлхийн жишигт нийцэхүйц үнэ цэнийг бүтээх программыг бид та бүхэндээ санал болгож байна. 

Үнэ- Жилийн төлөвлөгөөтэй хэрэглэгч сард 7.8$ - 27000 төгрөг 

Та TUSS D+ программаар дамжуулан байгууллагынхаа өдөр тутам хийгддэг ажлуудаа цогцоор нь дижиталжуулах боломжтой. Ингэснээр байгууллагынхаа төлөвлөгөөний хэрэгжилт, ажилтны ажлын гүйцэтгэлийг нь KPI тай уялдуулан программаараа хэмжих боломжтой болох юм.

TUSS D+ программын байгуулагуудад бүтээж буй үнэ цэнэ:

Байгууллага модульБайгууллагынхаа үйл ажиллагааг дижиталжуулах шийдэл

  • Ажил гүйцэтгэдэг дэс дарааллаа дижитал орчинд угсрах
  • Дижитал орчинд угсарсан шийдлийн дагуу ажлаа цэгцтэй гүйцэтгэх
  • Гүйцэтгэсэн ажлууд дээрээ мэдээллийн сан үүсгэж, дүн шинжилгээ хийх
  • Байгууллага өөрсдийн дүрэм журмаа дижитал орчинд тохируулан угсрах 

Ажил модуль- Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг төлөвлөж, гүйцэтгэж, хянах шийдэл

  • Байгууллагын урт болон богино хугацааны төлөвлөгөөг үүсгэх
  • Байгууллагын үйл ажиллагаанд туссан ажлыг гүйцэтгэж,  хянах
  • Нийт ажлуудаа сар, улирал, жилээр нэгтгэн тайлан боловсруулах
  • Хянах самбартай

7 хоног модуль- Ажилтан, газар/нэгж бүрээр болон байгууллагын хэмжээнд бүхлээр нь 7 хоногийн үйл ажиллагааг төлөвлөн, тайлагнаж, хянах шийдэл

  • Өдөр бүрийн ажлын гүйцэтгэлийг мэдэгдэх
  • Ажлын төлөвлөгөөг 7 хоног бүрээр төлөвлөж, гүйцэтгэх
  • Төлөвлөгөө, гүйцэтгэлийг байгууллагын бүтцээр нарийвчлан ажил бүрээр задлан хянах

Зорилго модуль- Үйл ажиллагааны зорилгын хэрэгжилтийг чанартай өгөгдөл дээр үндэслэж, тасралтгүй хэмжих шийдэл

  • Байгууллагын зорилгын хүрэх түвшнийг тодорхойлох
  • Зорилгоо хэмжих хэмжүүр үзүүлэлтүүдийг тохируулан угсрах
  • Зорилгын хэрэгжилтийг бүртгэж, хянах
  • Ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэлийг KPI-тай уялдуулан хэмжих 

Оношилгоо модуль-  Байгууллагын үйл ажиллагаанд илэрсэн асуудал, доголдлыг тухай бүр оношилж, залруулах шийдэл

  • Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн асуудлынхаа суурь шалтгааныг илрүүлэх
  • Ажилтнуудын ур чадварын дутагдлыг илрүүлж, сайжруулах
  • Илэрсэн ур чадвар, асуудлын суурь шалтгааныг  арилгах ажил төлөвлөж, гүйцэтгэх

Оролцогч тал модуль- Байгууллагын үйл ажиллагаанд оролцож буй бүхий л оролцогч талуудыг бүртгэж нэгдсэн сан үүсгэх шийдэл

  • Оролцогч тал бүрийн онцлогт нийцүүлэн  мэдээлэл бүртгэлийн загвар угсрах
  • Оролцогч талуудын мэдээллийг бүртгэх
  • Хүний нөөцийн дижитал шийдэл /Чөлөө, ээлжийн амралтыг, гадуур ажиллах хүсэлтүүдийг бүртгэх/
  • Ирцийн шийдэл /Программаар дамжуулан ирцээ илгээх/

Уг үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгч байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлж, зорилгоо тогтвортой хэрэгжүүлэх чадвартай систем болгон төлөвшүүлэх зорилгын хүрээнд бид зах зээл дээр 2016 оноос хойш  үйл ажиллагаагаа явуулсаар байна. Та бүхэн бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл холбоосоор хандан уулзалт товлож программын дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Баярлалаа. 

Танай байгууллага юунаас хоцров?

Энэхүү нийтлэлээрээ зөвхөн танд зориулсан TUSS D+ программыг санал болгож байна. 

Latest articles

Browse all