Clock Icon - Dark X Webflow Template
5
min read

Ажил амьдралын тэнцвэрт байдлыг нэмэгдүүлэх нь

Та хэр их илүү цагаар ажилладаг вэ? Өөртөө болон хайртай хүмүүстээ цаг гаргаж чаддаг уу?

Та хэр их илүү цагаар ажилладаг вэ? Өөртөө болон хайртай хүмүүстээ цаг гаргаж чаддаг уу?

Хүн ажил болон хувийн амьдралаа аль алинд нь ижил цаг, энерги зарцуулахыг ажил амьдралын тэнцвэртэй байдал гэж ойлгож болно. Энэхүү тэнцвэрт байдлыг сайжруулах нь  хүмүүст ажил дээрээ үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлэхийн зэрэгцээ хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байлгах боломжийг олгодог.

Уг тэнцвэрийг алдагдуулдаг зүйлс нь илүү цагаар ажиллах, хэт их ажлын ачаалал эсвэл хувийн амьдралын асуудлууд юм. 

Гэвч өдөр бүрийг ажил болон хувийн амьдралдаа тэнцүү байдлаар зарцуулна гэдэг нь боломжгүй зүйл. Зарим үед та илүү цагаар ажиллаж болно, зарим үед та өөртөө илүү цаг зарцуулж болно. Хамгийн чухал нь ямар ч тохиолдолд аль алинд нь тодорхой хэмжээнд цаг зарцуулах хэрэгтэй.

Энэхүү блогоор бид та бүхэнд ажил амьдралын тэнцвэрт байдлыг нэмэгдүүлэх зөвлөмжийг хүргэж байна.

  • Ажил амьдралын тэнцвэрт байдлын ашиг тус

Бүтээмжийг нэмэгдүүлнэ: Ажил болон хувийн амьдралаа тэнцвэржүүлэх нь ажлаас халшрах хам шинж болон стрессээс сэргийлж, эрч хүчтэйгээр ажиллах боломжийг бий болгоно.

Бие болон сэтгэцийн эрүүл мэнд сайжирна: Өөртөө зарцуулах цаг гаргаснаар бодлоо цэгцэлж, стрессийг бууруулан, илүү их сэтгэл ханамжийг бий болгодог.

Бат бөх харилцааг бий болгоно: Хувийн харилцаанд цаг зав гаргах нь гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах харилцааг бэхжүүлж, сэтгэцийн эрүүл мэндэд чухал дэмжлэг үзүүлдэг.

  • Ажил амьдралын тэнцвэргүй байдалтай болсныг илтгэх шинж тэмдгүүд
  1. Ажлын бус цагаар ч ажлын тухай бодсоор байх
  2. Хамтран ажиллагсдадаа болон ойр дотны хүмүүстээ амархан уурлах
  3. Ямар ч шалтгаангүйгээр бүх зүйлст сэтгэл дундуур байх
  4. Эрч хүчтэй байх нь ховор, ажил дээрээ төвлөрөхөд хэцүү байх.
  5. Ажлаас бусад үед танд бүх зүйл сонирхолгүй мэт санагдах. Та ихэвчлэн найз нөхдөөсөө өөрийгөө тусгаарладаг.
  • Ажил амьдралын тэнцвэрт байдлыг сайжруулах зөвлөгөө

Зорилгоо тодорхойлох: 

Тухайн өдөр, 7 хоног, сарын хүрэх зорилтыг тодорхойлох. Нэг дор хэт олон таскууд хийхээс илүүтэй тэдгээрийг тэнцвэртэй хуваарилах нь ажлын ачааллаас сэргийлнэ.

Цагийг үр дүнтэй удирдах: Ажил үүргүүдийг эрэмбэлэх, төлөвлөгөө гаргах, эцсийн хугацааг бодитоор тогтоох гэх мэт цагийн менежментийн арга техникийг ашиглах. Бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд цагийг үр ашиггүй зүйлд зарцуулахаас зайлсхийх хэрэгтэй. 

Өөртөө анхаарал халамж тавихыг чухалчлах: Бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд дасгал хийх, бясалгал хийх, тусгайлсан хобби гэх мэт өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг хий.

Нээлттэй харилцах: Хамтран ажиллагсад болон дотны хүмүүстэйгээ тулгарсан асуудлын талаар нээлттэй ярилцах. Ингэснээр тухайн асуудлыг илүү олон талаас нь харж, шийдэн цагийн нөөцөө хэмнэх боломжтой.

Хязгаар тогтоох: Ажил болон амралтын цагийн хооронд тодорхой хил хязгаар тогтоох. Ажиллах цагаа тодорхойлж тухайн цагаас бусад үед гэнэтийн, яаралтай ажлаас бусад харилцааг холбоог хязгаарлах.

Ажил амьдралын тэнцвэрт байдлыг олоход тань туслах дижитал шийдэл TUSS D+ платформыг бид танд санал болгож байна.

TUSS D+ платформ нь байгууллагын зорилго, төсөв төлөвлөгөөний гүйцэтгэлд рийл тайм мониторинг хийх, үйл ажиллагааныхаа процессыг удирдах, ажилтны ажлын гүйцэтгэлийг KPI-тай нь уялдуулан хянах, мөн хүний нөөцийн бүртгэлийн системийг удирдах боломжтой ажлын удирдлагын платформ юм.

Та зорилго, зорилт төлөвлөгөөний хэрэгжилтдээ хялбараар хяналт тавих, цагийн менежментээ бодитоор удирдмаар байвал TUSS D+ платформыг ашиглаарай.

Ажил амьдралын тэнцвэрт байдлыг нэмэгдүүлэх нь

Та хэр их илүү цагаар ажилладаг вэ? Өөртөө болон хайртай хүмүүстээ цаг гаргаж чаддаг уу?

Latest articles

Browse all