Сайн байна уу? Бид танд өнгөрөгч 9-р сард TUSS D+ платформд хөгжүүлсэн шинэ хөгжүүлэлтүүдээ танилцуулахад бэлэн боллоо.
1. Ажлын жагсаалт хуудаснаас ажлын хариуцагч, багийн гишүүдийг хялбар өөрчлөх боломжтой боллоо
Ажлын жагсаалт хуудаснаас ажлын хариуцагч, багийн гишүүнийг өөрчлөх боломжтой боллоо. Ингэснээр та ажлын дэлгэрэнгүй хуудсаар дамжин орохгүйгээр ажлын хариуцагч, багийн гишүүдийг хялбар өөрчлөх боломжтой боллоо2. Ажил төлөвлөхдөө тухайн ажилтай хамааралтай шошго/tag үүсгэх
Ажил төлөвлөхдөө тухайн ажилтай хамааралтай шошго/tag-ийг нэмэлтээр үүсгэх боломжтой болсон ба ингэснээр та ажлуудаа хүссэнээрээ шошгоор нь хялбар шүүж харах боломж бүрдлээ
3. Тогтмол ашигладаг алгоритмыг ажил үүсгэхэд хамгийн дээр харуулах
4. Ирц устгах хөгжүүлэлт
Ирцийг эрх бүхий ажилтан устгах боломжтой боллоо5. Засвар оруулсан ирцийг ялгаж харуулах
Ажилтнуудын ирцийн жагсаалт хуудсанд засвар оруулсан, нөхөж илгээсэн ирцийг ялгаж харуулдаг болсноор ажилтнуудын цаг бүртгэлийг хялбар хийх боломжийг олгож байна6. Ажлын хавтсыг /Workspace/ түгжих
Бид ажлын хавтсыг /Workspace/ түгжих хөгжүүлэлтийн энэ сард гүйцэтгэсэн бөгөөд ингэснээр та өмнөх сарын ажлын гүйцэтгэл, гэх мэт өөрчлөлт оруулах шаардлагагүй ажлын хавтаснуудаа түгжих боломжтой боллоо