October 22, 2025

TUSS.IO – Байгууллагын ажлын урсгалыг тасралтгүй сайжруулах цогц платформ.

Robotus

TUS Admin

TUSS.IO – Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторинг болон комплаенсыг хослуулсан байгууллагын ажлын урсгалыг тасралтгүй сайжруулах цогц платформ.

TUSS.IO – Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторинг болон комплаенсыг хослуулсан байгууллагын ажлын урсгалыг тасралтгүй сайжруулах цогц платформ.

Байгууллагын дотоод процесс уялдахгүй байх, ажлын гүйцэтгэл бүрэн баримтжихгүй үлдэх, шалгалт болон аудитын үеэр мэдээлэл дутуу байх, эсвэл нэг ажилтан дээр хэт хамаарал үүсэх зэрэг асуудал олон байгууллагад түгээмэл тохиолддог. Энэ нь:

  • Мэдээлэл салангид байх
  • Хяналт тогтолцоо сул байх
  • Хариуцлага тодорхойгүй байх
  • Стандарт, хууль, шаардлагын биелэлт зөрүүтэй байх (Compliance gap)

гэсэн үр дүнг бий болгодог.

Ийм нөхцөлд байгууллагын ажлыг нотолгоотой, хяналттай, баримтжуулсан, шаардлага биелүүлдэг процесс болгон хөгжүүлэх нь хамгийн оновчтой шийдэл юм. Дэлхий дахинд түгээмэл PDCA (Plan–Do–Check–Adjust) зарчим болон Compliance хяналтыг TUSS.IO нэг урсгал дээр уялдуулан хэрэгжүүлэх боломжийг олгож байна.

TUSS.IO + PDCA + Compliance = Нэгдсэн, хяналттай, тасралтгүй сайжрал

TUSS.IO нь аливаа дотоод ажлыг дараах 4 шатлалт логикоор удирдана:

1. PLAN — Төлөвлөх

  • Бодлого, журам, хариуцлагын матриц
  • Жилийн, улирлын, долоо хоног, өдрийн төлөвлөгөө
  • Эрсдэлийн үнэлгээ, стандарт ба шаардлагын зураглал (Compliance)
  • → Хэн, юу, хэзээ, ямар шаардлага биелүүлж хийх нь тодорхой болно.
  • 2. DO — Гүйцэтгэх

    • Даалгавар, зорилт гүйцэтгэл
    • Файл, зураг, нотлох баримт хавсаргалт
    • Сануулга, цагийн удирдлага

    → “Хийсэн” гэдгээ батлах нотолгоотой гүйцэтгэл бий болно.

    3. CHECK — Хянах

    • Давхар хяналт, баталгаажуулалт
    • Дотоод аудит, compliance хяналт
    • KPI, авто тайлан, real-time monitoring

    → Хяналт нь хүнээс бус, датанаас хамаарна.

    4. ADJUST — Сайжруулах

    • Дүн шинжилгээ
    • Сайжруулалтын санал, процесс шинэчлэлт

    → Байгууллага тасралтгүй сайжирдаг соёлтой болно.

    Compliance уялдсан байхын үр дүн нь:

    Өмнөх нөхцөл:

    • Баримт алдагдсан → нотолгоо дутуу
    • Хяналт гараар → алдаа их
    • Давхардсан ажил → бүтээмж муу
    • Аудит стресс → хугацаа их зардаг
    • “Хийсэн/хийгээгүй” → маргаантай

    TUSS.IO-ийн дараа:

    • Нэг систем, нэгдсэн үр дүн
    • Автомат хяналт, сануулга
    • Нотолгоотой гүйцэтгэл
    • Audit-ready өгөдөл
    • Compliance-ийн мөрдөлт баталгаатай
    Яагаад бүх төрлийн байгууллагад тохиромжтой вэ?

    TUSS.IO нь код бичих шаардлагагүйгээр байгууллагынхаа процессыг угсардаг учраас байгууллагын салбар, бүтэц, онцлогоос үл хамааран дараах 3 үндсэн боломжийг танай байгууллагад бий болгож байна:

    • Flow — Ажлын уялдсан урсгал
    • Proof — Нотолгоо, баримтжуулалт
    • Control — Хяналт, баталгаажуулалт

    TUS.io – Аудитад бэлэн, нотолгоотой, хяналттай системийн эхлэл.
    Байгууллагынхаа процессийг уялдуулж, эрсдэлээ бууруулж, итгэлцлээ нэмэгдүүлээрэй.

    Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн уулзалт товлох боломжтой.