November 5, 2025

Ажлын Урсгалыг Комплаенстай Хэрхэн Уялдуулах Вэ? (TUSS.io-ийн Шийдэл)

Robotus

TUS Admin

📌 Комплаенс: Цаасан Дээрх Хууль Уу, Эсвэл Бодит Ажил Уу?Аливаа байгууллага хамгийн наад зах нь хөдөлмөрийн хуулиас авахуулаад ISO зэрэг ОУ-ын стандартыг дагаж мөрдөхийн тулд олон зуун хуудас бодлого (Policies), стандарт журам (SOP) боловсруулдаг. Эдгээр нь тухайн компанийн үйл ажиллагааны чанар, аюулгүй байдлын үндсэн баримт болж өгдөг.Гэвч ихэнх тохиолдолд эдгээр чухал журам нь:Хэрэгцээгүй цаас: Шүүгээнд хадгалагдаж, зөвхөн аудитын үеэр л сөхөгддөг.Ойлгомжгүй: Ихэвчлэн хэт албан ёсны, техник хэллэгээр бичигдсэн тул ажилчдад хүрдэггүй.Ажлаас тасархай: Өдөр тутмын үйл ажиллагаатай уялдаагүй, ямар зохицуулалт, журмын дагуу хэн, хэдий хугацаанд, ямар үр дүнд хүрэхийн тулд ажил гүйцэтгэх нь тодорхойгүй байдаг.Энэ бол "Хэрэгжилтийн Цоорхой" бөгөөд зөвхөн TUSS.io интеграцчилсан платформ л энэ цоорхойг нөхөж, журмыг амьд ажил болгож чадна.

Ажлын Урсгалыг Комплаенстай Хэрхэн Уялдуулах Вэ? (TUSS.io-ийн Шийдэл)

Комплаенс: Цаасан Дээрх Хууль Уу, Эсвэл Бодит Ажил Уу?

Аливаа байгууллага хамгийн наад зах нь хөдөлмөрийн хуулиас авхуулаад ISO зэрэг ОУ-ын стандартыг дагаж мөрдөхийн тулд олон зуун хуудас бодлого (Policies), стандарт журам (SOP) боловсруулдаг. Эдгээр нь тухайн компанийн үйл ажиллагааны чанар, аюулгүй байдлын үндсэн баримт болж өгдөг.

Гэвч ихэнх тохиолдолд эдгээр чухал журам нь:

  • Хэрэгцээгүй цаас: Шүүгээнд хадгалагдаж, зөвхөн аудитын үеэр л сөхөгддөг.
  • Ойлгомжгүй: Ихэвчлэн хэт албан ёсны, техник хэллэгээр бичигдсэн тул ажилчдад хүрдэггүй.
  • Ажлаас тасархай: Өдөр тутмын үйл ажиллагаатай уялдаагүй, ямар зохицуулалт, журмын дагуу хэн, хэдий хугацаанд, ямар үр дүнд хүрэхийн тулд ажил гүйцэтгэх нь тодорхойгүй байдаг.

Энэ бол "Хэрэгжилтийн Цоорхой" бөгөөд зөвхөн TUSS.io интеграцчилсан платформ л энэ цоорхойг нөхөж, журмыг амьд ажил болгож чадна.

Шийдэл: Журмаас Автомат Ажлын Урсгал Уруу

TUSS.io платформ нь Комплаенсын Шаардлага болон Өдөр Тутмын Ажлын Менежментийн хоорондох зайг устгадаг. Таны баримтжуулсан дүрмийг зүгээр нэг текст биш, харин алхам алхмаар гүйцэтгэх, хяналттай үйл явц болгон хувиргана.

1. Комплаенс => Даалгавар: Автомат Үүсгэлт

TUSS.io-ийн хамгийн том давуу тал бол Rule/Document модулийг Task/Workflow модультай шууд холбосон явдал юм.

  • Уламжлалт арга: Та ISO стандартын шаардлагуудыг биелүүлэх даалгавруудыг Excel дээр гараар үүсгэн, ажилтнуудад И-мэйлээр хуваарилна.
  • TUSS.io-ийн Үр Ашиг: Платформд стандарт/бодлого-ыг оруулж, зөрүүний шинжилгээг хийсний дараа тухайн журмын хэрэгжилтийг баталгаажуулах шаардлагатай тодорхой, гүйцэтгэх даалгавар (Task) болон Ажлын Урсгал (Workflow)-г шууд автоматаар үүсгэж, хариуцсан алба хэлтэс, ажилчдад хуваарилан, гүйцэтгэлийг хянах боломжтой.

Жишээ нь: "Системийн нөөцлөлтийг сар бүр шалгах" журам нь IT ажилтанд хугацаатай, давтамжтай даалгавар болон очно.

2. Хариуцлага => Хяналттай Гүйцэтгэл

Комплаенсын зөрчил ихэвчлэн "Хэн хариуцахыг мэдээгүй" эсвэл "Хэзээ хийхээ мартсан" гэсэн шалтгаанаас үүсдэг. TUSS.io үүнийг шийднэ.

  • Үүргийн Удирдлага (Role Management): Даалгавар (Task) бүр нь тухайн байгууллагын Үүрэг (Role)-т (жишээ нь: 'Хүний Нөөцийн Менежер') оноогдох тул хэн хариуцан гүйцэтгэхийг тодорхойлно.
  • Нотлох Баримт (Evidence): Ажилтан даалгавраа гүйцэтгэж, шаардлагатай нотлох баримтыг (файл, тайлан, тэмдэглэл) хавсаргасны дараа тухайн Task хаагдана. Энэ баримт нь автоматаар тухайн журмын хэрэгжилтэд хадгалагддаг.
3. Тасралтгүй Комплаенс (Continuous Compliance) ба Аудит

Комплаенс нь жилийн аудит хүлээх биш, харин өдөр бүрийн хяналт байх ёстой.

  • Ил Тод Байдал: TUSS.io-ийн хяналтын самбар (Dashboard) нь даалгавруудын гүйцэтгэлийг болон комплаенсын ерөнхий статусыг бодит цаг хугацаанд харуулна. Хугацаа хэтэрсэн Task шууд дохио өгч, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ.
  • Аудитад Бэлэн: Бүх журмын нотлох баримт (Evidence) нь даалгавруудаар дамжин төвлөрсөн санд хадгалагддаг тул, аудит ирэхэд та "файлуудыг хайх" шаардлагагүй, нэг товчлуур дараад бэлэн болно.
TUSS.io бол Зөвхөн Программ Биш, Харин Соёл

TUSS.io-г ашигласнаар та компанидаа комплаенсыг зөвхөн дээд удирдлагын үүрэг биш, харин ажилтан бүрийн өдөр тутмын ажлын соёл болгон нэвтрүүлж байна.

Таны байгууллага журмаа цаасан дээр хураасаар байх уу, эсвэл TUSS.io-оор дамжуулан үр дүнтэй, тасралтгүй хэрэгжих ажлын урсгал болгох уу?

👉 Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн уулзалт товлох боломжтой.