November 12, 2025

TUSS.io-г Ашиглаад Ямар Бодит Үр Дүнд Хүрэх Вэ?

Robotus

TUS Admin

Ихэнх байгууллага ажлын урсгал болон дотоод хяналтаа тусдаа олон программ, эсвэл цаасан дээр хөтөлдөг. Энэ нь ажилтнуудад илүү их ажил, удирдлагад хяналтгүй байдал үүсгэдэг. TUSS.io бол зөвхөн ажлын урсгалыг удирдахад зориулагдсан платформ биш, харин Комплаенс (Хууль, стандарт, дүрэм, журмын нийцэл) ба Үйл Ажиллагааг нэгтгэн, танай компанийг тогтвортой, үр дүнтэй ажиллуулах цогц шийдэл юм. Та TUSS.io-г ашиглаад дараах 3 гол үр дүнд хүрэх боломжтой.

🚀  "Ажил Хийдэг Систем" рүү Шилжих нь:

Ихэнх байгууллага ажлын урсгал болон дотоод хяналтаа тусдаа олон программ, эсвэл цаасан дээр хөтөлдөг. Энэ нь ажилтнуудад илүү их ажил, удирдлагад хяналтгүй байдал үүсгэдэг. TUSS.io бол зөвхөн ажлын урсгалыг удирдахад зориулагдсан платформ биш, харин Комплаенс (Хууль, стандарт, дүрэм, журмын нийцэл) ба Үйл Ажиллагааг нэгтгэн, танай компанийг тогтвортой, үр дүнтэй ажиллуулах цогц шийдэл юм. Та TUSS.io-г ашиглаад дараах 3 гол үр дүнд хүрэх боломжтой.

1. 💡 Үр Дүн:

"Алдаа Гардаг" Ажлын Урсгалыг Хурдан, Хяналттай Системээр Солих

Та Яаж Ашиглах Вэ? Ажлын Урсгалыг Загварчлах - TUSS.io-ийн Ажлын Урсгалын Модулийг ашиглан та компанийнхаа бүх үйл явцыг (жишээлбэл: Худалдан авалт, Шинэ ажилтан авах, Гэрээний баталгаажуулалт)-ыг үе шаттайгаар загварчилна.

  • Хэн? Юу? Хэзээ? – Ажил бүрийн хариуцлага, хугацаа, гүйцэтгэх алхам нь тодорхой болно.
  • Автомат Хөдөлгөөн: Өмнөх шатны ажил дуусмагц дараагийн ажилтанд автоматаар мэдэгдэл очиж, ажил тасалдалгүй урагшилна.
  • Мартагдахгүй: Ажилтан ямар нэгэн чухал мэдээллийг (жишээ нь: баримт бичиг хавсаргах, нэмэлт мэдээлэл оруулах гэх мэт) орхигдуулахгүй.
2. 🛡️ Үр Дүн:

Хууль, Дүрэм Зөрчсөнөөс Үүдэх Эрсдэлийг Бууруулах

Та Яаж Ашиглах Вэ? Комплаенсыг төслийн удирдлагатай нэгтгэх - TUSS.io-ийн хамгийн том давуу тал бол комплаенсыг тусдаа ажил биш, харин төслийн менежмент түүний шаардлагад хийх хяналтын цэг болгох боломжтой.

  • Нийцлийн Шинжилгээ: Та дотоодод мөрдөгдөж буй дүрэм, журам, зааварчилгааг холбогдох хууль, стандартад нийцэж буйг тодорхойлох, сайжруулах боломжтой.
  • Хяналтын Цэг: Комплаенсын шаардлага, үр дүнгээс үүсэн үйл ажиллагааны процесст хяналт, шалгалтын цэг (жишээ нь: "Гэрээ боловсруулалт, хяналтыг баталгаажуулах) угсрах боломжтой.  
  • Аудитын Бэлэн Байдал: Аудитын шалгах хуудасны шаардлагыг платформ ашиглан хангах боломжтой.
3. 📈 Үр Дүн:

Тасралтгүй Сайжруулалтын Үндэс Суурийг Тавих

Та Яаж Ашиглах Вэ? Бодит Цагийн Хяналт ба Тайлан - TUSS.io нь ажлын урсгалын бүх мэдээллийг цуглуулж, бодит цагийн хяналтын самбар (Dashboard)-аар харуулдаг.

  • Алдааг Олж Харах: Ажил аль хэсэгт, хэн дээр удааширч байгааг, эсвэл комплаенсын зөрчил хаана гарч байгааг харна. (жишээ нь: "Сүүлийн 3 сард Худалдан авалтын гэрээний баталгаажуулалт дунджаар 4 цаг хэтэрсэн, үүний 70% нь Хяналтын хэлтэс дээр саатсан байна.")
  • Үндсэн Шалтгааныг Засах: Бодит мэдээлэлд тулгуурлан та зөв шийдвэр гаргаж, системээ (үйл явцаа) тасралтгүй сайжруулах боломжтой болно. (PDCA мөчлөг)
  • Хүний Хүчин Зүйлээс Хамаарахгүй: Байгууллагын үйл ажиллагаа системд суурилдаг болсноор ажилтан ажлаас чөлөөлөгдөх, солигдох, урт хугацааны чөлөөтэй байх, амралттай байх зэрэг хүчин зүйлсээс үл хамааран тогтвортой ажиллана.

TUSS.io бол Комплаенсыг төслийн удирдлагатай нэгтгэсэнээр ажлын үр ашгийг нэмэгдүүлэх ба бизнесийн эрсдэлийг хамгаалах зорилготой цогц платформ юм. Танай байгууллага алдаа гаргадаг, хяналтгүй системийн золиос болох уу, эсвэл TUSS.io-ийн тусламжтайгаар тогтвортой, үр дүнтэй ажиллах тогтолцоог бүрдүүлэх үү?

👉 Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн уулзалт товлох боломжтой.