April 25, 2025

Томоохон байгууллагууд яагаад БОНЗ-ыг чухалчлах болсон бэ?

Robotus

TUS Admin

Төсөл эхлүүлэхэд хамгийн чухал зүйлсийн нэг бол зөвхөн санхүү, хөрөнгө оруулалт биш юм. Байгаль орчин, нийгэм, засаглал — эдгээр гурван үзүүлэлт нь таны бизнес хэрхэн тогтвортой, хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулахыг тодорхойлно. Энэ бол БОНЗ буюу ESG — Environment, Social, Governance гэсэн ойлголт юм.

🌱 БОНЗ гэж юу вэ?

БОНЗ (ESG) нь байгууллага байгаль орчин, нийгэм, засаглалыг хэрхэн хүндэтгэж, хэрэгжүүлж буйг үнэлэх үндсэн үзүүлэлт юм. Өнөө цагт зөвхөн ашиг, орлогыг бус, тогтвортой байдал болон этикийг мөн адил чухалчилдаг болсон билээ.

BlackRock-ийн судалгаагаар (2020) "Харилцаа холбоо, хөрөнгө оруулалтын компани BlackRock-ийн явуулсан судалгаагаар, хөрөнгө оруулагчдын 88% нь тогтвортой, хариуцлагатай компанид хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа. Мөн судалгаанд оролцогчдын 40%-иас илүү нь ESG-ийн үзүүлэлтүүдийг санхүүгийн шийдвэр гаргахад ашигладаг" болохыг харуулсан.

S&P Global-ийн судалгаа (2020)S&P Global-ийн судалгаагаар, ESG үзүүлэлт өндөртэй компаниудын хувьцааны ханш нь COVID-19 цар тахлын үеэр дэлхийн зах зээлийн өөрчлөлтүүдэд илүү тогтвортой байсан гэж үзжээ. S&P 500 индексийн үндсэн дээр хийсэн судалгаагаар ESG өндөр үзүүлэлттэй компаниудын гүйцэтгэл 2019 онд 10%-иар өссөн байна.

Яагаад томоохон байгууллагууд БОНЗ-ыг чухалчилж байгаа вэ?

  • Хөрөнгө оруулалт татах боломж: Өнөө үед хөрөнгө оруулагчид зөвхөн бизнесийн ашиггүй, БОНЗ-ын сайн үзүүлэлттэй компаниудад хөрөнгө оруулдаг болсон. Тогтвортой, хариуцлагатай байгууллагууд илүү итгэл төрүүлдэг.
  • Зөвшөөрөл авахад тусална: Танай төсөл байгаль орчин, нийгэмд хэрхэн нөлөөлдөгийг БОНЗ-ийн шалгуур хангаж байх нь зөвшөөрөл авахад тусалдаг.
  • Эрсдэлээс урьдчилан сэргийлнэ: Таны бизнесийн эсэргүүцэл, олон нийтийн сөрөг хандлагыг урьдчилан мэдэж, тэдний итгэлийг хүлээх боломжтой.
  • Тогтвортой өсөлт: БОНЗ зөвхөн хууль эрх зүйг дагаж мөрдөхөөс гадна, танай бизнесийг ирээдүйн тогтвортой өсөлттэй байлгахад чиглэнэ.

БОНЗ-д хэр нийцэж байгаагаа яаж мэдэх вэ?

Манай Gap Analysis модуль танд энэ асуултад хариу олоход тусална.Энэ нь таны бизнесийн байгаль орчин, нийгэм, засаглалтай холбоотой бодлого, үйл ажиллагааг системтэйгээр үнэлж, хаана ямар зөрүү байгааг тодорхойлох дижиталжуулсан шийдэл юм.

  • Танай бизнесийн байгаль орчин, нийгэм, засаглалын талаарх үзүүлэлтүүдийг ойлгомжтойгоор үнэлэх боломжтой.
  • Хамгийн чухал анхаарах асуудлуудыг олж мэдэж, тухайн хэсгийг сайжруулах алхамуудаа тодорхойлж, цаашид хийгдэх ажил төлөвлөх боломжтой.
👉 Өөрийн БОНЗ-ын үнэлгээ-г хялбархан авахад хэдхэн минут л хэрэгтэй!

‍Та tuss.io платформыг туршиж үзэхийг хүсвэл цаг товлон демо үзэх хүсэлт илгээгээрэй.

Ашигласан эх сурвалж:

BlackRock, "Sustainable Investing: Reshaping the Future of Finance," 2020.

Harvard Business Review, "The Performance of ESG Investing," 2020.