March 6, 2025

Комплаенс: Байгууллагын тогтвортой ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Robotus

TUS Admin

Комплаенс: Байгууллагын тань тогтвортой ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Эхлээд нэг зүйлийг хамтдаа таамаглаад үзэцгээе. Хэрвээ таны ажилладаг компани нэг өглөө "Хууль, дүрэм, журам, ёс зүй гэх зүйлсийг мартацгаая" гэвэл юу болох вэ? Магадгүй эхний хэд хоног тун дажгүй өнгөрөх байх, тийм үү? Гэвч удалгүй татварын асуудал үүснэ, ажилчдын дунд үл ойлголцол нэмэгдэнэ, хэрэглэгчид гомдоллож эхэлнэ, эцэстээ бизнес уналтад орно гээд л асуудлууд хөврөх болов уу. 

3d rendering of modern digital studio background futuristic empty space with abstract light effect

Комплаенс бол байгууллагын эсвэл хувь хүний үйл ажиллагаа тодорхой хууль, дүрэм, журмууд болон ёс зүйн стандартын дагуу явагдаж байгааг шалгах, баталгаажуулах үйл явц юм. Өөрөөр хэлбэл “Зөв зүйлээ, зөв аргаараа хийх” гэсэн үг. 

Комплаенсыг анхаарахгүй бол яах вэ?

  • Хууль, дүрмийг сахихгүй бол торгууль ногдох, хариуцлага хүлээх
  • Харилцагч, хэрэглэгчдийн итгэлийг даахгүй бол бизнес амжилттай үргэлжлэхгүй байх
  • Байгууллагын дотоод соёл, ёс зүй, шударга байдлыг хангахгүй бол ажилтнуудын сэтгэл ханамж буурах.

Тэгвэл дараах асуултуудад хариулж, байгууллагынхаа комплаенсын түвшнийг ерөнхийд нь эргэцүүлэн, сайжруулах шаардлагатай талбараа тодорхойлох гээд үзээрэй. 🧐

  1. Байгууллага тань тодорхой комплаенс бодлоготой юу?
  2. Ажилтнууддаа комплаенсын сургалт, мэдээлэл тогтмол хүргэдэг үү?
  3. Хууль, дүрэм журмын өөрчлөлтийг тогтмол хянаж, дагаж мөрдөх системтэй юу?
  4. Эрсдэл үүсэхээс өмнө илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг уу?
  5. Комплаенсын зөрчил гарвал шийдвэрлэх тодорхой журам, арга механизм бий юу?

Хэрэв эдгээр асуултад бүгдэд нь "Тийм" гэж хариулж байвал танай байгууллага комплаенсад нухацтай хандаж чаддаг ажээ. 👍
Харин "Үгүй" гэсэн хариулт гарсан бол өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөхийг зөвлөж байна. Комплаенсыг зөв хэрэгжүүлэх нь зөвхөн хууль сахих биш, бизнесээ тогтвортой авч явах чухал алхам гэдгийг санаарай!

Technological design for ecology concept

Комплаенс нь бизнест тулгуур багана болдог.

☄️2008 оны санхүүгийн хямралын шалтгаануудын нэг нь томоохон банкуудын зохицуулалтгүй, хэтэрхий эрсдэлтэй зээлүүд байв.

☄️ Uber компани хэрэглэгчдийн мэдээлэл алдсанаа нууж, эцэстээ 148 сая долларын торгууль төлсөн.

☄️ Boeing компанийн 737 MAX загварын онгоцны ослуудын гол шалтгаан нь аюулгүй ажиллагааны дүрмийг үл ойшоосонтой холбоотой байсан.

Эдгээр асуудлууд бүгд комплаенсын доголдлоос үүдэлтэй аж!

Комплаенсыг хялбарчлах ухаалаг арга

Programming background with html

Комплаенсыг ажил хэрэг болгох нь толгой өвтгөсөн хүнд даалгавар мэт санагдаж болох ч, өнөө үед технологи ашиглан үүнийг хялбарчлах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, орчин үед комплаенсын платформууд хууль, дүрэм журам, эрсдэлийг автоматаар хянах боломжийг олгож, гараар хянахаас хамаагүй  хурдан бөгөөд найдвартай арга болсон байна. ☔

Дүгнэлт

Комплаенсыг хэрэгжүүлэх нь зөвхөн хууль сахих биш – энэ бол бизнесийн амьдрах чадвар, тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.