Комплаенс
1. Эрсдэлийн үнэлгээний тайланг баталж буцааж болдог болсон :
- Цаг алдалгүйгээр хийгдсэн эрсдэлийн үнэлгээг шалгаж, тайлантай холбоотой мэдээлэлд дүгнэлт хийн, цаашлаад батлах эсвэл буцаах зэрэг үйлдлүүдийг хялбарчилж, ажлаа хөнгөвчлөх боломж нэмэгдлээ.
2. Excel файлаас Compliance-ийн үнэлгээ хийх баримт бичгээ хялбар импорт хийж болдог болсон :
- Комплаенсийн Зөрүүний шинжилгээ хэсгээр орж + Compliance framework товчлуурын баруун талд байрлах доош чиглэлтэй сум дээр дарснаар Excel file оруулах боломжтой болж байна.
Баримт бичиг
3. Match question шалгалтын модуль дээр угсарч болдог болсон :
- Бичиг баримт цэсээс Бичиг баримт хэсгийг сонгож, + Үүсгэх хэсэгт дарж шалгалтын модуль, судалгааны хэсгийг үүсгэнэ. Үүний дараагаар Асуулт нэмэх цэсээс Тохируулах модулийг сонгож Match question угсарна. Ингэснээр шалгалт болон асуулгын хэсгийг илүү олон хэлбэртэйгээр буюу тохируулах, нэг хариулт сонгох, олон хариулт сонгох, богино болон урт тексттэй задгай хариулт илгээх зэргээр угсрах боломжтой болж байна.
4. Журам угсрах хөгжүүлэлтийг шинэчилсэн :
- Орсон журмын заалт тус бүрийн баруун талд байрлах 3 цэг дээр дарж, зураг дээр харагдаж байгаа элементүүдийг ашиглах боломжтой болсон. Ингэснээрээ журмын заалтуудаас тохирохгүй байгаа заалтыг засварлах, устгах, эсвэл нэмэлт сайжруулалтын сэтгэгдлийг нэмэх, хиймэл оюуныг ашиглан тус заалтыг сайжруулах, маягт үүсгүүлэх боломжтой болж байна.
- Үүссэн журмын файлын баруун талд байх 3 цэг дээр дарж, журмыг өөр хавтас руу шилжүүлэх, цоожлох буюу харах эрхийн тохиргоог хийх, мэдээлэл хэсгээс хэн, хэзээ тус журмыг үүсгэсэн, шинэчлэлт хэзээ орсон зэргийг харж болно.
- Мөн mouse буюу хулганаа хавтас дээр байршуулахад тухайн журмыг үүсгэгчийн нэр, хэзээ үүсгэсэн болон хэзээ, хэн шинэчилсэн зэрэг мэдээллүүдийг харах боломжтой.
Ажил
5. Ажлын гүйцэтгэлийн датагаа хялбар татаж авч болдог болсон :
- Ажил цэсээс +Ажил товчлуурын сум дээр дарж Export хэсгийг дарснаар ажлын гүйцэтгэлийг хариуцагч, хэлтэс, нэр, ажлын гүйцэтгэлийн хугацаа гэх мэтээр хэрэгтэй мэдээллүүдийг сонгож, татаж авах боломжтой боллоо.
6. Нийт ажлын хянах самбараас ажлын хавтас, ажилтнаар ажлуудаа шүүж харж болдог болсон :
- Ажил хавтсаас байгууллагынхаа нийт ажилчдын ажлын гүйцэтгэлийг Нэгтгэл талбараас харж болдог ба ажлын хавтсаар, ажилтны нэрээр шүүж харах гэх мэтээр илүү нарийвчлалтай шүүлт хийж ажлын мэдээллийг харах боломжтой боллоо.
7. Ажлын тайландаа classroom embed хийж харж болдог болсон;
- Тус хэсэг нэмэгдсэнээр байгууллагууд сургалтын үйл ажиллагаагаа Google Classroom-р хийхдээ ТУС платформын мэдээллийн санд сургалтынхаа мэдээллийг оруулах, сургалтаа хийх бүрэн боломжтой боллоо.
- Google Classroom-г холбохдоо +Маягт угсрах хэсгийн Т Статик хэсгээр орж Google Classroom хэсгийг дарж холбох боломжтой. Ингэснээр тухайн сургалтыг үзэх хэрэглэгчид олон платформ дамжихгүйгээр ТУС-н хаягаасаа сургалт үзэх, сургалттай холбоотой нэмэлт даалгавруудыг гүйцэтгэх боломж бүрдэж байна.
8. Нэгж ажилд зарцуулсан цаг, ажилд оруулсан өөрчлөлт, оношилгоонуудыг нэгтгэж харах тайлангийн хуудастай болсон :
- Нэгж ажлын тайлан хэсгээс тухайн ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан цаг, оруулсан өөрчлөлт зэргийн мэдээллийг харж болдог болсноор ажлын гүйцэтгэлийг нарийвчлалтайгаар харах боломжтой болж байна.
- Нэмэлтээр тухайн нэгж ажлын гүйцэтгэлийг гүйцэтгэгч ажилтнаар болон үе шатаар нь ангилж, зарцуулагдсан цагийн мэдээллийг харах боломжтой.
Хүний нөөц
9. Ирцийн тайланд ажиллах ёстой цагийг тооцож харуулдаг болсон :
- Ажилтны ирцийн хэсгээс ажилласан цагийн мэдээллийг (илүү цагийн мэдээлэл, чөлөөний мэдээлэл, гадуур ажилласан мэдээлэл) хардаг болсноор цалин тооцоход илүү хялбар болж байна.
10. Ажлын хуваарь хуудсанд ажилтан тус бүр ямар ажлын хуваариар ажиллаж байгааг хялбар харж, засаж болдог болсон :
- Ажлын хуваарь цэсийн Ажилтан модулиас ажилчдын ажлын хуваарь, ажилтны төрөл зэргийг харах ба баруун талын 3 цэг дээр дарж ажиллах цагийн хуваарь болон, амралтын төлөвүүдийг тохируулах боломжтой боллоо.
11. Оффис, ажлын хуваарь, журмыг үүсгэсэн, сүүлд зассан хэрэглэгч, огноог харуулдаг болгосон, харах эрх шалгаж харуулдаг болгосон :
- Ажлын хуваарь болон журмыг хэн, хэзээ үүсгэсэн гэх мэдээллийг тухайн ажил, журмын хавтас дээр хулганаа байршуулах эсвэл баруун талд байрлах 3 цэг дээр дарж хялбар харах боломжтой болсон ба нэмэлтээр ямар өөрчлөлтийг хэн, хэзээ хийсэн гэх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг хардаг болсон нь мэдээллийн урсгал алдагдахгүй байх давуу талыг бий болгож байгаа юм.
- Үүсгэсэн журмын файлаа баруун талд байрлах 3 цэг дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл харах, өөр хавтаст шилжүүлэх, хувилах, харах эрхийн тохиргоог нь удирдах буюу зөвхөн хамааралтай хүмүүст харуулах, цоожлох буюу нууцлах, онцлох хэсэгт дарж файл талбарын хамгийн дээр хадгалах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой болсон.
- Оффис цэсийн хувьд ажилчдын ажиллах цагийг тохируулах (уян хатан цагийн хуваарь, энгийн цагийн хуваарь г.м), цаг бүртгэлийн байршил, бүсчлэлийг нарийвчлалтайгаар хялбар тохируулах боломжтой боллоо.
Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба info@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.
Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн захиалга авах боломжтой.