.jpg)

Robotus
TUS Admin
2026 онд компаниудад хамгийн их нөлөөлөх, хүлээгдэж буй гурван томоохон зохицуулалтын чиг хандлагыг та бүхэндээ хүрэе. Эдгээр нь зөвхөн дүрэм журам биш, харин бизнесийн шинэ арга барилыг нэвтрүүлэх хэрэгцээг бий болгож байна.
2026 онд компаниудад хамгийн их нөлөөлөх, хүлээгдэж буй гурван томоохон зохицуулалтын чиг хандлагыг та бүхэндээ хүргэе. Эдгээр нь зөвхөн дүрэм журам биш, харин бизнесийн шинэ арга барилыг нэвтрүүлэх хэрэгцээг бий болгож байна.
Хиймэл оюун ухааныг (AI) бизнесийн шийдвэр гаргалтад ашиглах нь эрчимжиж байгаа энэ үед, AI-н загваруудын ил тод байдал (Transparency) болон тайлбарлагдах чадвар (Explainability) хуулийн шаардлага болж байна. Европын Холбооны EU AI Act болон бусад улсын хуулиуд удахгүй энэ чиглэлийг стандарт болгохоор төлөвлөж байгаа аж.
Бодит Нөлөөлөл: Танай AI систем яагаад ийм шийдвэр гаргасан болохыг тайлбарлах чадвартай байх ёстой. Энэ нь зөвхөн IT-н асуудал биш, хууль эрх зүйн хариуцлагын асуудал юм.
Кибер аюулгүй байдал нь зөвхөн IT хэлтсийн үүрэг байхаа больж, удирдлагын болон санхүүгийн эрсдэл болж байна. SEC зэрэг зохицуулалтын байгууллагууд компаниудаас кибер аюулгүй байдлын үйл явц, эрсдэлийн үнэлгээгээ заавал тайлагнахыг шаардаж байна.
Бодит Нөлөөлөл: Танай компанийн кибер аюулгүй байдлын доголдол нь хувьцааны ханш, хөрөнгө оруулагчийн итгэлд шууд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа ба бэлэн байдал болон хариу үйлдэл үзүүлэх чадвар нь аудит, тайлагналын гол сэдэв болж байна.
Байгаль орчин, нийгэм, удирдлагын (ESG) үзүүлэлтүүд зөвхөн уриа лоозон байхаа больж, заавал аудитад хамрагдах хуулийн үүрэг болж байна. CSRD (Европын тогтвортой байдлын тайлангийн удирдамж) зэрэг шаардлагууд дэлхий даяар нөлөөлж, хөрөнгө оруулагчид баталгаажсан ESG мэдээллийг шаардаж байна.
Бодит Нөлөөлөл: ESG мэдээллийг цуглуулах, бүртгэх, тайлагнах үйл явц нь Санхүүгийн Тайлангийн нарийвчлалтай адил түвшинд хүрч байна. Хяналтын тогтолцоогүй бол торгууль, нэр хүнд унах эрсдэлд орно.
TUSS.io нь эдгээр нарийн төвөгтэй шаардлагуудыг биелүүлэхэд тань хэрхэн туслах вэ?
Бид танай нийцлийн үйл явцыг Автоматжуулалт, Нэгдсэн Удирдлага, Тасралтгүй Сайжруулалт дээр тулгуурлан хялбаршуулна.
Шинэ зохицуулалт гарах бүрд байгууллага дотооддоо мөрдөж буй дүрэм, журмуудаа шинэчлэх, ОУ-н стандартын нийцлийг хангах зэрэгт олон долоо хоног зарцуулдаг байсан үе ард хоцорчээ. TUSS.io-н AI хэрэгсэл нь шинэ стандартыг танай одоогийн бодлого, үйл ажиллагааны баримт бичгүүдтэй харьцуулан хэдхэн минутын дотор нарийн нийцлийн шинжилгээг хийж гүйцэтгэдэг. Ингэснээр та зохицуулалтын өөрчлөлтөд хурдан бөгөөд оновчтой хариу өгөх боломжтой болно.
Хууль, дүрэм, журмын зохицуулалтын дагуу байгууллагынхаа үйл ажиллагааг зорилготойгоо уялдуулсан, чанартай ажил үүргийг хуваарилах нь нийцлийн тогтмол байдалд чухал. TUSS.io нь зохицуулалтын шаардлагад үндэслэн ажлуудыг автоматаар үүсгэж, тодорхой хүмүүст хуваарилж, дуусах хугацааг сануулна. Энэ нь хүний алдааг багасгаж, нийцлийн үйл явцыг тасралтгүй (Continuous Compliance) болгож өгдөг.
Аудитын үеэр нотолгоо цуглуулах нь хамгийн их цаг авдаг ажил хэвээр байна. TUSS.io-д та бүх нийцлийн баримт, нотолгоо, түүхэн өөрчлөлтүүдийг нэг платформоос удирдах боломжтой. Бүх зүйл төвлөрсөн, эмх цэгцтэй байснаар аудитын хугацаа 50% хүртэл багасаж, шаардлагагүй торгуулийн эрсдэл буурна.
2026 онд амжилттай байхын тулд та нийцлийг зөвхөн "шалгах хуудас" гэж харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй.
TUSS.io-тойгоор та:
Нийцэл бол бизнесийн өсөлтийг дэмжих зэвсэг юм. TUSS.io-г ашиглан нийцлийн хүндрэлийг стратеги болгон хувиргаж, 2026 онд амжилттай бэлтгэхийг уриалж байна.
TUSS.io-г ашигласнаар та комплаенсын бүхий л үйл явцыг хялбаршуулж, үйлдвэрлэл, үр ашгаа нэмэгдүүлэн, байгууллагын зорилгын хүрээнд өдөр тутмын ажлаа үр дүнтэйгээр удирдах боломжтой.
👉 Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн уулзалт товлох боломжтой.