November 6, 2025

10 дугаар сарын хөгжүүлэлт

Robotus

TUS Admin

tuss.io платформын 10-р сарын хөгжүүлэлтийн мэдээлэл

Цагийн бүртгэл ба ажлын удирдлагын сайжруулалт

1. Байгууллагын цаг бүртгэлд илүү цаг, хоцорсон, ажилласан цаг, чөлөө, уян хатан цагийн бүртгэлийг байгууллагын онцлогт нийцүүлэн тохируулах, тайлан гаргах боломж нэмэгдсэн :

  • Хэрэглэгч та өөрийн байгууллагын ХҮНИЙ НӨӨЦ модулийн Ирц цэсээс ажилчдын ажилласан цагийн мэдээллийг нэгдсэн байдлаар харж, хянах боломжтой ба баруун дээд буланд байрлаж буй + Ирц товчлуур дээр дарж, "Ирцийн тайлан" хэсгийг сонгож, тайланг Export хийж татан авах боломжтой болж байна.
Export хийхдээ нийт ажилчдын ирцийн тайлан эсвэл, тодорхой ажилчдын мэдээллийг цаг хугацаагаар нь ялган, ирцийн тайланг авах боломжтой.

2. Kanban буюу байгууллагын бүх ажлуудыг үе шат, дамжлагын дагуу board хэлбэрээр ялгаж, хялбар хянах боломжтой боллоо :

  • Kanban - байгууллагын бүх ажлуудыг АЖИЛ модулийн Ажлууд цэсээс доорх зурагт тодруулсан товчлуур дээр дарж, дараагаар нь мөн тодруулсан хэсгээс ажлын урсгалыг сонгон үе шатуудын төлөвийг харах боломжтой ба бичлэгт харагдаж байгаачлан үе шат хооронд ажлуудыг зөөж ажлын төлөвийг өөрчлөх боломжтой боллоо.
Улаанаар тодруулсан хэсэгт дарж KANBAN-р ажлыг үе шатаар нь харна.
Мөн улаанаар тодруулсан хэсгээс тодорхой нэг ажлын урсгалыг сонгон харах боломжтой.

Доорх бичлэгээс Kanban-р ажлын урсгалыг харах, хянах, төлөвийг хэрхэн өөрчлөх боломжтойг үзээрэй.

Баримт бичиг, дүрмийн нийцлийн шинжилгээ

1. Хууль, дүрэм, журам болон байгууллагын дотоод баримт бичгүүдийн хоорондын зөрчил, давхцал, нийцлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар шинжлэх боломжтой боллоо.

  • ‍Платформын зүүн хэсэгт байрлах модулиудаас Комплаенсын модуль хэсэгт дарж, Зөрүүний шинжилгээ талбарыг сонгоно.
  • Үүний дараа зурагт тодруулсан томруулдаг шилний хажууд байрлах товчлуур дээр дарна.
  • ‍Товчлуур дээр дарахад Баримт бичгийн нийцлийн шинжилгээ гэсэн хэсэг гарч ирэх ба тус хэсгийг сонгосноор файл оруулах хэсэг нээгдэнэ.
  • Доорх зурагт харагдаж байгаа баримт бичгийн нийцлийн шинжилгээ хийх хэсэг гарч ирнэ.
  • Улаанаар тодруулсан Target PDF буюу эхний хэсэгт зорилтод шинжлэх хүсэлтэй байгаа журмаа файлаар оруулж өгнө.
  • Шараар тодруулсан Requirement PDF буюу хоёр дахь хэсэгт нийцлийн шинжилгээ хийх журмыг оруулж өгнө. Жишээ нь цалин хөлсний журам болон ажил төлөвлөлт гүйцэтгэлийн үнэлгээний журам хоорондын нийцлийг шалгана гэвэл цалин хөлсний журмыг эхний хэсэгт, ажил төлөвлөлт гүйцэтгэлийн үнэлгээний журмыг хоёр дахь хэсэгт оруулна гэсэн үг юм.

Хэрэглэгчийн үйлчилгээ ба дотоод харилцаа

1. TUSS.io хэрэглэгчид өөрийн санал, гомдол, хүсэлтээ илгээж, системийн админаас шуурхай заавар, зөвлөгөө авах боломжтой боллоо.

  • ‍Платформын баруун хэсэгт байрлах Асуултын ( ? )тэмдэгтэй айкон хэсэг буюу ТУСЛАМЖ хэсэгт дарж, Санал гомдлууд цэсийг сонгосноор платформын аль модуль дээр ямар асуудал тулгарч байгааг цаг адалгүй бидэнд илгээж, тусламж авах боломжтой боллоо. Ингэснээр та манай зөвлөх үйлчилгээг шуурхай авах давуу талтай.
Тусламж айкон ( ? ) => Санал гомдлууд.
  • Санал гомдлууд цэсийг сонгосны дараа зурагт харагдаж байгаа хэсэгт шилжих ба баруун дээр байрлах ( + ) товчлуур дээр дарна.
  • ‍ХАМААРАХ МОДУЛЬ хэсгээс Ажил, Хүний нөөц, Зорилго, Оношилгоо, Компани, Профайл, 7 хоног, Тусламж, Темплайт маркет зэрэг асуудал үүссэн модулиудыг сонгож өгнө.
  • ‍ТӨРӨЛ хэсгээс Гомдол, Санал, Зөвлөмж зэргээс өөрт тохирохыг сонгоно.
  • ҮҮСЭЖ БУЙ АСУУДАЛ талбарт санал, гомдол, зөвлөмжүүдээ бичнэ.
  • НАРИЙВЧЛАН ТӨЛӨВЛӨХ хэсгийг идэвхжүүлснээр алдаа үүсэж буй хэсгийн линк, тайлбар, сайжруулах санал зэргээ хэрэглэгч хавсаргах боломжтой.

Ажил хялбаршуулах, уян хатан ашиглалтын шийдлүүд

1. Google-ийн Shared Drive-д файлаа шууд сонгож байршуулдаг болсон.

‍Ажлын гүйцэтгэл, баримт бичиг зэрэгт бэлтгэсэн файлаа оруулахдаа өөрийн байгууллагын дундын Shared drive-д оруулж болдог болсон ба байгууллага дотроо тухайн файлаа нийтээрээ харж болдог боллоо. Ингэснээр мэдээллийн нэгдсэн сан бүрэлдэх боломжийг бий болгож байна.


2. Template Market цэсээс бэлэн ажлын төлөвлөгөөг хугацаагаар тохируулан татах боломжтой болсон.

  • Өөрийн байгууллагын үйл ажиллагаанд тохирсон бэлэн темплэйт татан авч ашиглахдаа хэр хугацаанд ашиглахаа сонгож болдог боллоо.
  • Платформын зүүн хэсэгт байрлах модулиудаас ТЕМПЛЭЙТ МАРКЕТ модуль дээр дарж, ашиглах темплэйтээ сонгон, баруун талд нь байрлах босоо 3 цэг дээр дарж Download хийнэ.
  • Download товчлуур дээр дарсны дараагаар 1. Framework, 2. Task, 3. Done гэсэн дамжлагууд байх ба 2-р дамжлага буюу TASK хэсэгт тухайн темплэйтийн үе шатуудын хугацааг тааруулах талбар байна. Энэ хэсэгт хугацааг өөрсдийн төлөвлөгөөнийхөө дагуу тохируулан татан авч, ашиглах боломжтой болж байна.


3. Нэвтрэх эрх, и-мэйл шаардалгүйгээр шалгалт, асуулга бөглүүлэх, байгууллагын судалгаа болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийн мэдээллийг цуглуулж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх боломж бүхий хөгжүүлэлт нэмэгдлээ.

Нэвтрэх эрх, нэмэлт и-мэйл шаардахгүйгээр оролцогчдоос асуулга, шалгалт, судалгаа бөглүүлэх боломж нэмэгдлээ. Ингэснээр байгууллага дотоод болон гадаад оролцогчдоос санал, үнэлгээ авах, шалгалт - сорил авах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн мэдээлэл цуглуулах, цугларсан хариултаа нэгдсэн мэдээллийн санд автоматаар хадгалах боломжтой боллоо.

Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба info@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.

Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн захиалга авах боломжтой.